МАН-д тоогдсон ч ЗАВХАНЧУУДАД тоогдохгүй нэр дэвшигчид

Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын бага хурал дээрээ 76 хүний нэр бичсэн цаас барьж орж ирээд сонголтгүй сонголтоор шууд тодруулсан билээ. Эдгээр нэр дэвшигч дотроос Завхан аймагт нэр дэвшигчид туршлага мэдлэг боловсролоор нимгэн нэр хүнд муутай байгаа нь Завханы тойргийг чухалчилахгүй байгаа бололтой. Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг сайн бөх. Тэрээр олон нийт улстөрд орж буй бөхчүүдээс залхаж, мэдлэг боловсролын хувьд жигдэрсэн залуу хүн сонгохыг хүсэх болсон ба бөх , дуучин сонгох сонирхол байхгүй болсоор...   БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан он гармагц ажлаа өгч сонгууль үзнэ гэдгээ зарласан цөөн хүмүүсийн нэг. Зорилгодоо хүрч Завхан аймгаас нэр дэвших эрхээ өвөртөлсөн эмэгтэй. Христийн шүтлэгтэй бөгөөд нам дотроо “хэл амтай” гэдгээрээ алдартай. Хоёр сайдыг жинхэнэ утгаар нь хашраасан тэрбээр Ц.Цогзолмаа сайдтай шүүхдэлцэж, ажлаа хэд өгч хэд авч байв. Өнгөрсөн сонгуулиар төрсөн дүү жүжигчин Б.Амарсайханаараа шүдэнз зуруулж, МАН-ын пиарын сургалт хариуцан ажилласныхаа шанд төрийн нарийн бичгийн албан тушаал авсан гэлцдэг. Харин энэ сонгуулиар ямар тохироо хийж, ямар шүдэнз зуруулж мандатаа өвөртөлсөн нь бүрхэг. Түүний намтарыг дурьдсан zaluu.com сайтын мэдээлэлд “1991 онд Монгол Улсын Багшийн сургууль дүүргэсэн гэжээ. Бодвол хуучны УБДС-ийг ийн бичсэн бололтой. Судалж үзвэл Б.Баярсайхан нь 1991 онд Багшийн коллежийн Дуу хөгжмийн ангийг дипломын дээдтэй дүүргэсэн ажээ.