Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн тухай 10 коммент

1. Монгол улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нь 1971  онд  Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн. Тэрээр улсын харцага Ц.Бэгзсүрэнгийн төрсөн дүү юм.  

2.Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нь улсын их баяр наадамд  2 удаа найм, гурван удаа долоо давж нийт  10 удаа шөвгөрсөн аралтай бөх.

3. Тэрээр спортоос холдож спиртний бизнест хөл тавьсан ба Жем интернэшнл ххк-ийг үүсгэн байгуулсан .

4. Улсын гарьд Цэрэнпунцаг спиртийн бизнест хөл тавьж " Тэргүүн " нэртэй архи анх үйлдвэрлэж эхэлсэн байдаг ба тухайн үед Ц. Цэрэнпунцаг гардийн энэ бизнесийн ард Ерөнхийлөгч асан Н.Багабандийг бий гэх мэдээлэл цацагдаж байсан. Учир нь хуучин “ЗХУ-д Архины үйлдвэрлэлийн технологиор сургууль төгссөн хоёрхон хvн байдаг нь“Сапу” компанийн захирал асан С.Жамьянсүрэн, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар юм. Цэрэнпунцаг гарди, Ерөнхийлөгч асан Н.Багабанди хоёр хоёулаа Завханых” хэмээн хэвлэл мэдээллээр цацагдаж байсан.
5 2004 онд Архинд онцгой албан татварын тухай хуулинд Ерөнхийлөгч Н.Багабанди хориг тавьснаас хойш Ц.Цэрэнпунцаг энэ бизнес ерөнхийлөгч асан Н.Багабандитай шууд холбогдох болсон.
6. Ц.Цэрэнпунцаг гардийн үүсгэн байгуулсан Жем интернэшнл компанийн анх үйлдвэрлэсэн “Тэргүүн ” архи лого нь ОХУ-ын "ОРТ-1" телевизийн логоог ашигласан нь хил дамнасан оюуны өмчийн маргаан vvсгэж байсан.
7. Улсын гарьд Цэрэнпунцаг Австралийн Перт хотод төвтэй уул уурхайн “Aspire Mining” компанийн хувьцааны 51 хувийг эзэмшдэг
8 “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани БНХАУ-ын компаниас 100 сая ам.долларын зээл авсан, Хөвсгөлийн уул тайгыг Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг ухах гэж байна” гэсэн мэдээлэл гарч, Хөвсгөл аймгийн иргэд жагсаж, тэмцэхээ мэдэгдээд буй.
9. Ц.Цэрэнпунцаг гарьдыг шашны мөр хөөж өдгөө гэнэн сахил хүртсэн хэмээдэг ч түүний Буддын шашин бус Христийн шашинтай холбодог. Ц.Пүрэвжаргал ч христийн шашин шүтдэг ба Санфранцискогийн баян хөршүүд нь христийн шашны үнэнч итгэгчид гэдэг нь тодорхой хэмжээгээр итгэл үнэмшилд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн тухай мэдээлэл цацагдаж байсан. Эх сурвалж: http://paparazzi.mn/
10. Тэрээр сүүлийн үед Ц.Цэрэнпунцагийн тухай Гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирэхдээ жирэмсэн эмэгтэйн квотоор ирсэн хэмээн цацагдаж байна.
Эх сурвалж: olloo.mn news.mn fact.mn