"Малчиддаа тусалья" хандивын аян

 Завхан аймгийн хувьд Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй.  Аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал байгаа бөгөөд  03 дугаар сарын 05-наас эхлэн төллөх учраас нэмэгдэл тэжээлд орох малын тоо нэмэгдэж өвс, тэжээл дутагдах, цаг уурын дулаарал хуурайшилттай холбоотойгоор говийн сумдад малын усан хангамж хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байдалтай байгаа билээ. Тэгвэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс "Малчиддаа тусалья" хандивын аяныг санаачлан зохион байгуулж байна. Энэхүү аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.