Зуданд нэрвэгдсэн сумдаар хандивын аян үргэлжилсээр...

Завхан аймгийн хувьд Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, ШилүүсЭрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй.  Аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал байгаа бөгөөд  03 дугаар сарын 05-наас эхлэн төллөх учраас нэмэгдэл тэжээлд орох малын тоо нэмэгдэж өвс, тэжээл дутагдах, цаг уурын дулаарал хуурайшилттай холбоотойгоор говийн сумдад малын усан хангамж хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

Орхон аймаг дахь Тэлмэн сумын Нутгийн зөвлөлийн дарга Мижиддоржийн Батцоож, тэргүүлэгчид санаачлан Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан /цас их хэмжээгээр орсны улмаас/ хаваржилтийн байдал нь их хүндэрсэн Нуур, Баянтэгш, Баянайраг зэрэг багуудын малчид, ахан дүүсдээ туслах “САЙН ҮЙЛСИЙН ХАНДИВЫН АЯН”-ыг зохион байгуулж байна.Бидний зохион байгуулж буй энэхүү чин сэтгэлийн “САЙН ҮЙЛСИЙН ХАНДИВЫН АЯН”-д Та бүхнийг идэвхтэй оролцож, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Данс: Хаан банк Мижиддоржийн Батцоож 512007537,
Холбогдох утас: 94261008, 99356835, 99368745, 99700113,
Өнөөдрийн байдлаар Мижиддоржийн Батцоож, Мижиддоржийн Ганзориг, Мижиддоржийн Пүрэвдорж нар 500.000, Дан-Аажавын Эрдэнэхүү 500,000, Доржийн Содномдаржаа 300.000, Түндээгийн Баттөмөр 200,000, Түвдэнгийн Баярбат 100,00, Даваажаргалын Эрдэнэтуяа 100,000, Чоёндоржийн Санжсүрэн 50,000 төгрөгийг тус тус хандивлаад байна.
Мөн Жаргалант сум Засаг дарга Бямбадашын Зоригтбаяр 30 шуудай хэвэг, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт 20 шуудай багсармал тэжээлийн туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлээд байна.

Мөн Тосонцэнгэл сумын оюутан залуучуудын холбооноос:


Завхан аймгийн Тосонцэнгэл суманд нийт 7-н баг байдаг бөгөөд үүнээс Идэр, Баян-Улаан Оргих, Рашаант багууд нь төвийн бус хөдөөний багууд юм.
Тосонцэнгэл сумын нутаг орны өвөлжилтийн хувьд цас ихтэй, хүндхэн байгаа бөгөөд эдгээр хөдөөний багуудын малчид болон мал сүрэг зутруу зудны байдалтай байна .
Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оюутан Залуучуудын Холбооны зүгээс "Малчидад хүргэх бидний тус" хандивын аян өрнүүлж байна.Уг аяны хүрээнд хандивын данс байршуулан мөнгөн хандив цуглуулах бөгөөд цугларсан хандиваа сум орон нутгийн өвөлжилт хүндэрсэн хот айл, өрхүүдэд малын өвс тэжээл, нэмнээ гэх мэт зүйлсэд зарцуулах юм. Иймд Тосонцэнгэл сумын 1,2-р сургуулийн үе үеийн төгсөгчид болон төрөлх орон нутгаа гэсэн халуун сэтгэлт ахан дүүс та нарыг хандивын аянд уриалж байна.ХАМТЫН ХҮЧ- АМЖИЛТ Хүндэтгэсэн: ЗАТСОЗX Хандивын данс:Хаан банк: 5498273441 - Б.Бадмаажин Төрийн банк: 102300478075 - У.Санждорж

мөн Их-Уул сумын оюутны холбооноос



Завхан аймгийн Их-Уул сумын оюутны холбоо, залуучууд, үе үеийн төгсөгчид хамтран зохион байгуулж буй "#Малчиддаа_хүргэх_бидний_тус" аяны хандив цуглуулах хугацааг 2020 оны 3 сарын 16-ны 12 цагаар эцэслэх боллоо. Монгол улсад "Covid-19" вирусын шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор бидний төлөвлөсөн ажилд бага зэргийн өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ бидний хандивын аяны туйлын #зорилго #малчдадаа_чиглэх болно. Хандивын аянд тусламжийн гараа сунгаж буй бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Хандивын мөнгийг олон нийтэд ил тод байлгах болно гэдгийг мэдэгдье. Отроос ирэх хүн, малд өвс тэжээл эм тарианы дэмжлэг үзүүлэхэд чиглэх болно. Мөн та бүхнийг хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн сэтгэлийн тусламжаа: Хаан банк: 5700777053 (Б.Батцоож)
Холбоо барих утас: 89012337

Тосонцэнгэл сумын нутгийн зөвлөлөөс

#ТАЛАРХАЛ

"Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургуулийн төгсөгчдийн холбоо"-с МАЛЧИДДАА ТУСЛАЯ-ХАНДИВЫН АЯН-д нэгдэж 3,000,000₮ /Гурван сая/ төгрөгийн хандив өргөхөөр болсон байна.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!
#БАЯРЛАЛАА


Завхан аймгийн Тосонцэнгэл сумын
Улаанбаатар хот дахь НУТГИЙН ЗӨВЛӨЛ

Завхан нутгийн уяачдын төлөөллөөс 

ЗУДАНД НЭРВЭГДЭЭД БУЙ
ЗАВХАН НУТГИЙН МАЛЧДАД ЗОРИУДЖ ХАНДИВ ЦУГЛУУЛАХ “УЯАЧДЫН СЭТГЭЛ” гурав хоногийн аян.
2020.03.12 (пүрэв)-ны 12:00 цагаас....,
2020.03.15 (ням)-ны 12:00 цаг хүртэл.

Бид бүхэн бүгд малчин угшил гарвалтай, хөдөө ахуйтай улс. Зудын хүнд байдалд байгаа хязгаар нутгийн малчиддаа цөөхөн хувьд нь ч болтугай сэтгэлээ өргье.

Нэг хүний илгээх хандивын дээд хэмжээ: 5.000₮ (таван мянган төгрөг), түүнээс бага байж болно.

Данс: 5003530370 Хаанбанк Жанцангийн ЦЭНД-ОЧИР

Миний утас: 99022776

Жич: дансны орлого, хуулгын мэдээллийг байнга ил тод харуулж байх болно.
Хандивын аяны 3 хоногийн хугацаанд миний дансаар ямар нэгэн хувийн гүйлгээ хийгдэхгүй бөгөөд дансны үлдэгдлийг 00 болгож зохицуулав.

Хандивт цугларсан орлогыг нэг ч төгрөг дутаахгүй бөгөөд цааш малчдад хүргэх хүнд ижил шаардлага тавих болно.

Та бүхэн бүгд хөндлөнгийн хяналтын албаар ажиллаарай.