Энэ охиныг Б.Дуламсүрэн гэдэг

Энэ охиныг Б.Дуламсүрэн гэдэг 14 настай. Завхан аймгийн Их-Уул сумын “Хуягт” багийнх. Зуд болоод адуу нь бэлчих боломжгүй болж, зарим нь өеөдөж эхэлсэн. Арга бараад охин аавтайгаа хамт адуугаа туугаад сумын төв рүү тэжээхээр явж буй нь энэ. #Малчин хүний хөдөлмөр, тэсвэр, тэвчээр үнэхээр гайхам.


Тэрээр энэхүү зудын  нөхцөл байдалтай холбогдуулан Засаг даргын захирамжаар сумдын малчин өрхийн 60 гаруй хувьд нь очиж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан. Аймгийн нөөцөд бэлтгэсэн 144 тонн өвсийг үнэгүй, 90 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгож, малчдын болон сумдын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зарцуулж дуусчээ.Тиймээс хаваржилт хүндэрсэн сумдад улсын нөөцөөс өвс, тэжээлийг хямдралтай үнээр олгох, аймгийн нэгдсэн эмнэлэг болон  Цагаанчулуут, Цагаанхайрхан, Идэр сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн болон тусгай зориулалтын машиныг шийдвэрлэж өгөхийг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгт уламжиллаа.