“ХАВРЫН ТЭРГҮҮН-2019” спортын наадам зохион байгуулагдлаа

Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, 24 сумын нутгийн зөвлөл хамтран “ХАВРЫН ТЭРГҮҮН-2019” спортын наадмыг 2019 оны 5 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Шатар сагсан бөмбөг, гарбөмбөгийн төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд 16 сумын 224 тамирчин оролцон оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодрууллаа.

Шатрын эрэгтэй

1-р байр Х.Эрдэнэдорж /Сонгино сум/

2-р байр Д.Жамъяандорж/Тосонцэнгэл/

3-р байр Н.Буянбат/Тэс сум/

Шатрын эмэгтэй

1-р байр Х.Тэгшмаа/Цэцэн-Уул сум/

2-р байр Г.Түмэн-Өлзий/Тэс сум/

3-р байр Э.Нямсүрэн/Цагаанчулуут/

Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тамирчдаас

1-р байр Дөрвөлжин сумын баг тамирчид

2-р байр Баянтэс сумын баг тамирчид

3-р байр Эрдэнэхайрхан сумыэ баг тамирчид

Сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчдаас

1-р байр Тосонцэнгэл сумын баг тамирчид

2-р байр Эрдэнэхайрхан сумын багтамирчид

3-р байр Дөрвөлжин сумынбаг тамирчид

Холимог гар бөмбөгийн төрөлд

1-р байр Тэс сумын баг тамирчид

2-р байр Тосонцэнгэл сумын баг тамирчид

3-р байр Цагаанчулуут сумын баг тамирчид

Мөн сагсан бөмбөгийн төрөл шилдэг тоглогчоор Дөрвөлжин сумын тамирчин С.Буяннэмэх, шилдэг эмэгтэй тоглогчоор Эрдэнэхайрхан сумын тамирчин Э.Тогтохмэнд нар шалгарч Тосонцэнгэл сумын баг тамирчид бусдыгаа манлайлан багийн дүнгээр тэргүүлж “Шилжин явах цом ”-ын эзэд боллоо.