Дилов хутагт Баашлуу овогтой .Жамсранжав

Дилов хутагт Б.Жамсранжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөх бичин жилийн намрын дунд сарын 15 нд буюу 1883 оны 10 сарын 08 нд Засагтхан аймгийн гүн Загдсамбар Нөмрөг хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Түшлэгийн булаг гэдэг газар Баашлуугийн хүү болон төрсөн.1887 онд дээрхийн гэгээний алтан савханд нэр шингэж Дэмчиг бурханы бүрэлбаа,Дилов хутагтын хувилсан дүр мөн хэмээн одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт оршиж байсан Нарванчин хийдэд шавилан суусан. 5 настайдаа түвд хэл сурч, 6 настайдаа 3000 шоголтой ном тогтоож байжээ. Гадаад орны төрийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан анхны монгол хүн. 1931 онд Монголоос гарч, Энэтхэг, Балба, Хятад орнуудад суурьшиж байгаад 1941 оноос Хятадын ерөнхийлөгч. Чан Кай Шигийн дэргэд 6 жил зөвлөх хийхдээ 1946 онд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяатай юмаа. 1949 онд монгол судлаач, Оуэн Латтиморын урилгаар АНУ-д амьдрах болсон. Тэндээ Жон Хопкэнсын их сургуульд Монголд судлалын тэнхимд зөвлөхөөр ажиллаж байгаад үүнийхээ дараа 1952 онд Нью-Жерси мужид бурхан шашны сүмийг /Дашгепеллин дуган/ үүсгэн байгуулж, хамбын суудалд сууж АНУ-д шарын шашин дэлгэрүүлэхэд халимагуудын хамт зүтгэж байсан. Тэрбээр амьдралын сүүлчийн жилүүдээ харийн оронд өнгөрүүлж 1965 онд АНУ-ын Нью-Йорк хотод таалал төгссөн.