МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ НАРАНХҮҮГИЙН СОСОР

1932 онд Завхан аймгийн Отгон суманд төрсөн. Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн бага ангийн багш байхдаа Монгол Улсын Гавьяат багш цол 2000-12-26-ны өдөр хүртсэн. Долдугаар ангийг төгсөөд бага ангийн багш болж Завхан аймгийн Отгон, Цагаанчулуут, Шилүүстэй сум, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуульд багшаар ажиллаж иржээ. 50 гаруй жил багшлахдаа нэг ч хүүхдийг анги улираалгүй сургасан байна. 1996 онд даасан нэгдүгээр анги нь уншихын олимпиадад Улаанбаатар хотдоо IV байранд оржээ. I-IV ангийн кабинет байгуулж тохижуулан сургалтын гол баазаа болгон ашиглаж, сурган хүмүүжүүлэх уншлагад улсад удаа дараа тэргүүн байр эзэлжээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.