ТЭЛМЭН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГЫГ ЗАСВАРЛАВ

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын Эрүүл мэндийн төвийн засварын ажлыг “Зэмбэт дөрвөлжин” ХХК хоёр сарын хугацаанд гүйцэтгэж, есдүгээр сард улсын комисс хүлээн авч ашиглалтад орлоо. Эрүүл мэндийн төвийн дээд, доод давхарын шал, шатыг чулуун хавтангаар хийж, монтажийг иж бүрэн засварлаж, бүх өрөөний хаалгыг сольж, дотор засал чимэглэлийг хийж гүйцэтгэв.