ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН Дорлигийн БАЛГАНСҮРЭН

1931 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн, Улаанбаатар хотын Автобус баазын жолооч байхдаа 1974-10-28-ны өдөр Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол хүртсэн. 1954 оноос Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гарган энэхүү хүндэт алдар цолыг хүртсэн. Тухайлбал, IV болон V таван жилийн эхний гурван жилд 10 жилийн ажил хийсэн үзүүлэлтээр хөдөлмөрийн өндөр амжилт гаргажээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.