ХӨДӨЛМӨРИЙН БААТАР АНГИРЫН АРЬХАД

1932 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. Завхан аймгийн Сантмаргац сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол 1967-01-02-ны өдөр хүртсэн. 1957 оноос нэгдэлд хоньчноор ажиллаж хариуцсан сүргээ он цагт бүрэн сайн оруулж, төл бойжуулж, ноос, сүү бэлтгэх үйлдвэрлэлийн даалгавруудаа жил дараалан биелүүлж баатар болсон хөдөлмөрийн амжилтаа олон жил хадгалж 1979 онд улсын аварга малчин болж, Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ. УГЗ П.Дамдинжавын авга ах юм.