АЙМГИЙН ИТХ-ЫН VII ХУРАЛДААН БОЛЛОО.

2019 оны 12 дугаар сарын 02-ний өдөр Завхан аймгийн Нутгийн удирдлагын ордонд аймгийн ИТХ-ын VII хуралдаан 89.7%-ийн ирцтэй хуралдлаа. Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө баталж дотоод журмын дагуу хуралдсан бөгөөд тус хурлаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”, “Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц”, “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2019 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл ”, “Аймгийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2020 оны төсвийг батлах тухай”, “Хурлын Тэргүүлэгчдээс Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар шийдвэрлэсэн асуудлуудыг танилцуулж шийдвэрлүүлэх тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт 94,3%-тай байсан ба  2020 онд 54,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ.