Бид Чингисийн үр сад сургалтыг зохион байгууллаа

Зөв тэмүүлэл –Эх оронч манлайлал санаачлагаар өсвөр хойч үеийн эх  оронч үзлийг төлөвшүүлэх, өөрийгөө ялах чадвартай бусдын төлөө сэтгэлтэй,найз нөхдөөсөө суралцах, сурсанаа бусадтай хуваалцах, цэрэг эх оронч хүмүүжил төлөвшилтэй, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэтэй иргэн төлөвшүүлэх зорилгоор аймгийн ерөнхий боловролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Бид Чингэсийн үр сад, Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлалсургалтыг 2018 оны 9 сарын 5-аас 20-ны өдөр зохион байгуулжээ.

      Тус арга хэмжээнд ­Ерөнхий Боловсролын сургуулийн  11, 12 дугаар ангийн 1500 сурагчид, анги удирдсан багш, нийгмийн ажилтан, сумын Засаг дарга нийт 2000 оролцогчдыг Улиастай, Тосонцэнгэл, Шилүүстэй, Их-уул, Тэс, Отгон, Идэр,  зэрэг 9 бүсэд төвлөрүүлэн 7 хоногийн цэргийн анхан шатны мэдлэг чадвар, дадал олгох, эх орны орны түүх, эх оронч үзлийг төлөвшүүлэх танхимийн болон цэргийн анхан шатны жагсаал, бие хамгаалах урлагийн сургалт,  Их-уул суманд хээрийн штабын зохион байгуулалтаар 7 хоногийн нэгдсэн сургалтуудыг тус тус зохион байгуулжээ.

Цэргийн хээрийн сургуулилт цэргийн нэгдсэн сургалт хийж марш тагтакийн тэмцээн зохион байгуулах, нийгэмд тустай бүтээн байгуулалтын ажилд ороллацуулахын зэрэгцээ төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтдийн цуврал лэкц сонсгох, урлаг соёл, спортын үйл ажилллагааг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон байна.

        Тус арга хэмжээг Батлан хамгаалахын яам, Зам тээврийн хөгжлийн яам , Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгалах ерөнхий газар, Цагдаагын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Авто тээврийн үндэсний төв, Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчилэн хийд, Малчин, UBS, C1 телевиз, аймаг сумдын ИТХ, ЗДТГ, Нутгийн захиргааны байгууллагууд хамтран зохион байгуулсан байна.