ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАРГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгууллагддаг шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд удирдамжийн дагуу анхан шатны тэмцээнээс эрх авсан тамирчид оролцож оюун ухаанаа сорин өрсөлдөж эрэгтэй төрөлд 1-р байрт Цагаанчулуут сумын Х.Жамбалжамц, 2-р байрт Тосонцэнгэл сумын Алтанбагана, эмэгтэй төрөлд 1-р байрт Улиастай сумын Ж.Лхамхүү нар шалгарч 2020 оны 01 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах” тэмцээнд оролцох эрх авлаа.