Сайн эмч хөтөлбөр хэрэгжиж байна


  • Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, аймгийн засаг дарга Д.Батсайхан нарын санаачлагаар эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхижуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийг урамшуулах, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Сайн эмч хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

    Энэ хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт Гемодиализийн тасагийг нээн Гемодиализийн аппарат 2 ширхэгийг Франц улсын Action Mongolia ББС-аас 650.0 сая төгрөгний өртөг бүхий хэвлийн хөндийн  OLYMPUS дурангийн мэс заслын тоног төхөөрөмж , Германы CARL ZEISS байгууллаас нүдний мэс заслын микроскоп, мөн нүдний үзлэгийн 5 төрлийн аппаратыг 30.0 сая төгрөгийн ECONO брендийн унтуулгын аппрат Амаржих газрын төрөх өрөөг зайг оношлогооны тоног төхөөрөмжөөр ханган ЭХЭМҮТ-тэй холбогдон яаралтай зөвлөгөөг авч ажиллах нөхцөлийг бүрдүүлсний дээр Нэгдсэн эмнэлэг болон сум дундын эмнэлэгүүд, сумын эрүүл мэндийн төвүүдийг 120.0 сая төгрөгний өртөг бүхий ор, эд хэрэгслээр ханган Японы ЗГ-ын санхүүжилтээр тус бүр нь 150.0 сая төгрөгийн ургийн зүрхний бичлэгийн аппратыг аймгийн нэгдсэн эмнэлэг болон Тосонцэнгэлийн сумын нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгуудад суурилуулан ургийг гажгийг эрт илрүүлж байна.

         ‘’Cайн эмч’’ хөтөлбөрийн хүрээнд ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сан Тайвань улсын Тайпэй эмнэлэг, Солонгос, Франц улсын төрийн бус байгууллагууд АШУҮИС-тай хамтран ажиллаж жил бүр эмч, эмнэлэгийн мэргэжилтнийг  сургахын зэрэгцээ Сингапур, Тайвань, Хөх хот, БНСУ, ОХУ, Япон, Франц, Хятад улсад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтад олон эмч, эх баригчийг хамруулан ажил үйлсээрэй манлайлсан шилдэг, сувилагч , тусгай  эмнэлэгийн үйлчилгээний ажилтанг иргэдийн оролцоотой шалгаруулж урамшуулсан нь чухал үйл явдал боллоо.

          ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЧЭЭР:

    Монгол Улсын хүний гавьяат эмч Аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасгийн эрхлэгч, мэс заслын зөвлөх, клиникийн профессор Урианхайн Оргил шалгарч 10.000,000 сая төгрөг. Өргөмжлөл,цомоор шагнагдлаа.

    ШИЛДЭГ ИХ ЭМЧЭЭР:

    Энхтөрийн Түдэв Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын их эмч

    Нацагмаагийн АриунсайханОдчим-наран эмнэлэгийн захирал, Их эмч

    Жамъяансүрэнгийн Долгорсүрэн аймгийн нэгдсэн эмнэлгийн хоол боловсруулах замын эмгэг, ходоод гэдэсний дурангийн эмч, хоол зүйч,

    Бандийн Тогтохдалай Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн нүүр ам судлалын их эмч нар тус тус шалгарлаа.