Сайн багш дэд хөтөлбөр хэрэгжиж байна...

Завхан аймаг ирээдүйд улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжлийг түүчээлэх шилдэг боловсон хүчин бэлтгэх үйлсэд хөдөлмөр зүтгэл, эрдэм мэдлэг, оюун бодол сэтгэл зүрхээ уйгагүй зориулж буй шилдэг багш нарынхаа амжилтыг бодитой үнэлж, тэднийг алдаршуулахад онцгой анхаарч байна.
Завхан аймгийн боловсролын салбарт ажиллаж буй 1500 гаруй багш нараас шилдэг 100 багшийг шалгаруулна гэдэгт тийм ч амар байгаагүй бололтой. Аймгийг засаг даргын захирамж, БСУСГ-ын даргын тушаалаар хоёр ч ажлын хэсэг  анхны болон эцсийн шалгаруулалт хийсний эцэст  шилдэг 100 багшийг тодруулжээ.
Шилдгийн шилдэг Үнэмлэхүй манлай багш-аар Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн математикийн боловсролын багш Баатарын Нямдаваа шалгарч 10 сая төгрөгийн эзнээр тодорлоо.
Шилдэгийн шилдэг багшаар Тэс сумын  ерөнхий боловсролын сургуулийн Математикийн боловсролын багш Эрхэмбаярын сайханцэцэг, Эрдэнэхайрхан сумын  ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш Буянцэрэнгийн Долгорсүрэн, Улиастай  сумын  Жавхлант цогцолбор сургуулийн дүрслэх урлаг технологийн  багш Моёорын Намжилсүрэн,  Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн биеийн тамирын боловсролын багш Гунгаагийн Мөнхбилэг,  Тосонцэнгэл сумын  ерөнхий боловсролын  2-р сургуулийн гадаад хэлний боловсролын багш Сэрсэндэмидийн Мөнхтуяа, Улиастай  Дэвшил  сургуулийн бага боловсролын багш Дамбасүрэнгийн Сарангоо,Идэр сумын  ерөнхий боловсролын сургуулийн Хөгжмийн боловсролын багш Дашренчингийн Мөнхцэцэг, Тэс  сумын цэцэрлэгийн  багш Готовын Мягмарсүрэн, Тэлмэн  сумын цэцэрлэгийн  багш Тогтохбаярын Ариунжаргал нар тус тус нэг сая төгрөгөөр  шилдэг 90 багшийг тус бүр 300,000/гурван зуун мянган/ төгрөгөөр шагнасан нь тэдний урам зоригийг сэргээж  идэвхи санаачлагыг өрнүүлсэн үйл явдал болжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
Шавь нар нь улс, бүс, аймгийн чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож, сурагчидынх нь сурлагын дундаж үнэлгээ өссөн, салбартаа манлайлж буй шилдэг багш нараа шалгаруулж урамшуулдаг уламжлалтай билээ.