Болор цомын эзэн яруу найрагчаа 2 өрөө орон сууцтай болгожээ.

Болор цом -2018 яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт Б.Баттулга нь Их-Уул сумын уугуул бөгөөд Тосонцэнгэл хотын 10 жилийн сургуулийг 1989 онд төгсөн МУИС-ын Монгол хэл, Уран зохиолын ангид элсэж байжээ.

Төрөлхийн авъяаслаг түүнээсээ илүү хөдөлмөрч  хичээнгүй яруу найрагч маань сүүлийн 15 жил дараалан Болор цом яруу найргийн наадамд шүлгээ уралдуулснаас 8 удаа тусгай байрын шагнал тэр дундаа үзэгчдийн нэрэмжит шагналын эзнээр тодорч байжээ.  Энэ нь түүнийг утга зохиол, яруу найргийн төлөөх чин сэтгэл, хичээл зүтгэлийг харуулах биз.


Завханчууд төдийгүй утга зохиолд элэг сэтгэлтэй Монгол түмэн түүнийг жил жилийн наадамд чих тавин чагнадаг болоод удсан билээ.  МЗЭ-ийн 90 жилийн босгон дээр Дорнын их чруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой, Хутагтын хишигтэн найрагчаар анх шалгарснаас 10 жилийн дараа ийнхүү Болор цомын эзнээр  тодорсон түүнийг Оюунлаг Завханчууд од хийморийг нь мялааж 2 өрөө орон сууцтай болгох хандивын аяныг өрнүүлсэн юм


. Энэхүү аяныг Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл санаачлан Залуу  уран бүтээлчдийн ЗЭВ нэгдлийн уран бүтээлч залуус зохион байгуулав. 

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн засаг дарга Д.Батсайхан, ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр,  Завхан АЗЗА ХХК-ийн захирал М.Болд,  Сонор трейд ХХК-ийн захирал Б.Энхболд, АПУ ХК-ийн санхүүгийн захирал Б.Түвшин, нутгийн бизнесмэн Г.Балгансүрэн, Ш.Уртнасан, Д.Ловон, Х.Амарбаяр, М.Хүрэлцэнд, Т.Галбадрах нар зэрэг хүмүүс болон Их-Уул сумын ИТХ, ЗДТГ, ЕБС, Цэцэрлэг, соёлын төв, Эрүүл мэндийн төвийн албан хаагчид Цэцүүх багийн иргэд, Архангай аймгийн Цахир сумын ахан дүүс бодитой дэмжлэг үзүүлсэн байна.