ЗАВХАН: Сумдын дайчилгааны төлөвлөгөөг батлав

63

Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн 24 сумын дайчилгааны төлөвлөгөө батлагдлаа.
Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/572 дугаар захирамжийн дагуу 24 сумын дайчилгааны болон орон нутгийн цэргийг байгуулах. Бэлтгэлийг хангах төлөвлөгөөг батлуулаад байна. "Сумын дайчилгааны болон орон нутгийн цэргийг байгуулах, бэлтгэлийг хангах төлөвлөгөө"-г боловсруулах ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд явцын хяналтыг манай штаб хариуцан зохион байгуулсан. Энэхүү төлөвлөгөө батлагдсанаар орон нутагт батлан хамгаалах тогтолцооны удирдлагын баримт бичиг бүрдэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Дайчилгааны тухай хуулийн3.1.13-д зааснаар "Дайчилгааны төлөвлөгөө" гэж дайчилгааны бэлэн байдлыг хангахын тулд хэрэгжүүлэх арга хэмжээг цаг хугацаа, байр, үүрэг, хариуцах эзэн, арга хэлбэр, багтаамжаар нь уялдуулан зохицуулж боловсруулсан баримт бичгийн цогцыг хэлж буй юм.

Мөн хуулийн 3.1.14-д зааснаар "Дайчилгаа" гэж улс орны эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулахын тулд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, дайчилгааны болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээ юм.
Дээрх хуулийн хүрээнд Завхан аймгийн 24 сумын дайчилгааны бэлтгэлийг хангуулах төлөвлөгөөг батлаад буй юм. Улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэл, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах бэлэн байдлыг хангах арга хэмжээг тайван цагт хэрэгжүүлэх баримт бичигтэй болж байна гэсэн үг юмгэж ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв.

https://montsame.mn/mn/read/309262скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHANNUTAG.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhannutag.mn